Түгээмэл асуулт хариулт
VIP худалдаж авахын давуу тал
VIP худалдаж авахын гол утга нь серверээ дэмжихэд оршино. Энэ нь шууд утгаараа хандив бөгөөд серверийн ажиллагаа, хостинг, шинэчлэлт, сайжруулалтад тус нэмэр болдог. Ранк авснаар та Votekick, Voteban гэх мэт шударга бус шийдвэрээс хамгаалагдахаас гадна нийгэм дотор серверээ дэмждэг идэвхтэй гишүүн гэдгээрээ хүндэтгэл хүлээнэ. Давуу талууд нь тоглолтыг амар тайван, ая тухтай болгож, серверийн тогтвортой үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах явдал юм.
Хэрхэн админ авах вэ?
Админ авахын тулд доорх шаардлагыг тавина.
1. 18 нас хүрсэн байх
2. Серверт тоглосон цаг 100+ байх.
3. Харьцааны соёлтой байх
Хэрвээ та эдгээр шаардлагыг хангаж байвал манай discord серверт тикет нээгээрэй.
Админ зардаг уу?
Үгүй.
Сервер хэрхэн түрээслэх вэ?
Ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулах эсвэл сервер түрээслэх шаардлага гарсан бол манай дискорд хаягаар тикет үүсгэн холбогдох боломжтой.
Dagger болон мөнгө базах
Манай сервер ямар нэгэн бооцоотой тоглолтыг дэмжихгүй бөгөөд энэ төрлийн үйлдлээс үүдэн гарах аливаа эрсдэл, хохиролд тоглогч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
